Виржиниагийн Олон улсын Их сургууль

Хэвлэх PDF

viu zurag

Virginia International University нь АНУ ын Боловсролын яам болон “Дээд боловсролын Магадлан итгэмжлэлийн Зөвлөл” өөр хүлээн зөвшөөрөгдсөн “Хувийн Их, Дээд сургуулийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл” өөр итгэмжлэгдсэн.
    ХИДСМИЗ нь АНУ ын Боловсролын Яамаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага тул манай сургууль тус улсын Боловсролын яамаар хүлээн зөвшөөрөгдсөний илрэл юм.
    VIU нь “Дээд боловсролын Магадлан итгэмжлэлийн зөвлөл” ийн “Итгэмжлэл” гардаж авсан нь тус улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг давхар баталдаг. Тус зөвлөлийн сургалтын чанар хийгээд зохих шаардлагуудыг VIU хангаж ажилладаг.
•    VIU нь Виржиния мужид үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд Виржиния мужийн Дээд Боловсролын Зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн.  
•    АНУ ын Цагаагчлалын болон Хил гаалийн хяналтын байгууллагын бүрэн эрхийн дор VIU нь цагаачлагч бус оюутанг элсүүлж авах бүрэн эрхтэй.
•    Виржиния мужийн “Ахмад дайчдын үйлчилгээний яам” ны заавар ёсоор ахмад дайчдыг сурч боловсроход тусламж, дэмжлэг үзүүлэх эрхтэй.
•    VIU нь “Америкийн боловсролын зөвлөл” болон Хойд Виржиниягийн “Технологийн зөвлөл” ийн Гишүүн байгууллага юм.


    ВИРЖИНИЯ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НЬ АМЕРИКТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ,  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ СУРГУУЛЬ

ЯАГААД ВИРЖИНИЯ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙГ СОНГОДОГ ВЭ?

1.    Байршил: Америкийн “Хамгийн тайван амгалан, аюулгүй бүс нутаг” аар шалгарсан Виржиния мужийн Фейрфакс /Fairfax, Virginia/ хотод байрлалтай. Оюутан залуус эрүүл, тайван орчинд амьдарч, суралцахын зэрэгцээ Америкийн түүх, соёлын дурсгалт газруудтай танилцах өргөн боломж.  
2.    Нөхөрлөл: Дэлхийн 60 аад орны оюутан залуустай үерхэж нөхөрлөн, түүх соёлынх нь онцлогтой танилцаж, мэдлэг боловсрол, найз нөхдийнхөө хүрээг тэлэх боломж. Үе тэнгийнхээ залуусын дунд өөрийгөө нээн хөгжүүлж, нэгэн гэр бүл адил халуун дулаан уур амьсгалыг мэдрэнэ.  
3.    “Оюутан төв” тэй сургалт: Америкийн боловсролын системд ажилласан туршлагатай, нэр хүнд бүхий эрдэмтэн багш нарын хичээлийг сонгон суралцах өргөн боломж. VIU нь сургалтын чанарыг үр дүнтэй байлгах үүднээс жижиг анги танхимд хичээллэдэг нь багш оюутны харилцааг ойртуулж, амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлэн оюутан төвтэй сургалтыг бий болгож байна.
4.    TOEFL: Хэрэв та ТОЕFL iBT ийн шалгалт өгч амжаагүй, англи хэлний түвшин доогуур бол VIU д сурч хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой. Манайх Англи хэлний анхан шатаас эхлэн Академик сургалтад бэлтгэх таван түвшний сургалтын хөтөлбөртэй. Мөн та өөрийн эх оронд Бакалавр, TESOL, Магистрын сургалтад хамрагдаж байгаа ч VIU д үргэлжүүлэн суралцахыг хүсвэл энэ боломж танд бий. Та нийт үзвэл зохих хичээлийнхээ 50 хувийг VIU-д дүүргэх шаардлагатай бөгөөд үлдсэн кредитээ шилжүүлж болно.
5.    Сургалтын тэтгэлэг: TOEFL ийн оноо хийгээд сурлага, спорт, урлагийн бахдам амжилт гаргасан зэрэг үндсэн шалгууруудаас хамгийн багадаа хоёр шаардлагыг хангасан оюутанд Сургалтын тэтгэлэг олгогдоно. Тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр зарлагддаг бөгөөд бакалавр, магистрын зэрэг горилогчид хамрагдах эрхтэй. Тэтгэлгийн хэмжээ 500-4000 ам.долларт хэлбэлздэг. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи цахим хаягнаас үзнэ үү.
http://www.viu.edu/future-students/finance/scholarships/types-of-scholarships.html
6.    Сургалтын төлбөр: Америкт дээд боловсрол эзэмшихэд өртөг өндөр байдаг.VIU нь олон улсын оюутан залуусын сурч боловсрох хүсэл эрмэлзлийг дэмжих үүднээс ашгийн бус үйл ажиллагаа /non-profit/ явуулдаг нь чанартай сургалтыг боломжийн төлбөрөөр олгож байна. Мөн оюутан та өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан сургалтын төлбөрөө зохих хуваарийн дагуу тодорхой хэсгүүдэд хувааж төлөх боломжтой.    
7.    ЭСЯ аас үйлчилгээ авах: Вашингтон ДС хотод бүх орны Элчин сайдын яамд байрладаг нь VIU ийн оюутнуудад давуу тал болдог. Паспортын хугацаа дуусах, сунгуулах болон гээж үрэгдүүлэх, албан бичиг илгээх, итгэмжлэх гаргах гээд бүхий л үйлчилгээг тухайлсан ЭСЯ д үзүүлдэг. Бусад мужид суралцаж буй оюутнуудын хувьд ЭСЯ аас үйлчилгээ авах нь хүндрэлтэй байдаг.     
8.    Ажлын байр: Виржиниа мужийн Фейрфакс нь АНУ даа хүн амын орлогоороо гуравдугаарт жагсдаг баян дүүргийн нэг. Америкийн нийслэл Вашингтон ДС хотоос ердөө 30 км¬ ийн зайд байрладаг нь Virginia мужийн Их, Дээд сургууль төгсөгчид Олон улсын байгууллагуудад ажиллах, дадлага хийх, туршлага судлах асар их боломжийн эзэд болдог.

 ВИРЖИНИЯ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

1.    Бизнесийн Сургуулийн сургалтын хөтөлбөр:
Бизнесийн Удирдлагын Магистр:
•    Олон Улсын Бизнес
•    Маркетингийн Удирдлага
•    Олон Улсын Санхүү
•    Эрүүлийг Хамгаалах Удирдлага
•    Глобал Ложистик
•    Нягтлан Бодох Бүртгэл
•    Хүний Нөөцийн Удирдлага
Бизнесийн Удирдлагын Бакалавр:
•    Санхүү
•    Олон Улсын Бизнес
•    Маркетинг
2.    ШУмэдээлэл, Компьютерийн сургуулийн сургалтын хөтөлбөр:
•    Мэдээллийн системийн Магистр
•    Компьютерийн шинжлэх ухааны Магистр
•    Компьютерийн шинжлэх ухааны Бакалавр
•    Мэдээллийн технологийн Мэргэжилтэн, Сертификатийн сургалт
3.    Англи хэл судлалын сургуулийн сургалтын хөтөлбөр:
•    TESOL-ийн Магистр
•    TESOL-ийн Сертификатийн сургалт
•    ESL-ийн сургалт
•    Англи хэлний оройн сургалт
4.    Цахим сургуулийн сургалтын хөтөлбөр:
•    Бизнесийн удирдлагын Магистр
•    Мэдээллийн системийн Магистр
•    Компьютерийн шинжлэх ухааны Магистр
•    Бизнесийн удирдлагын Бакалавр
•    Компьютерийн шинжлэх ухааны Бакалавр
5.    Мэргэжил дээшлүүлэх сургуулийн хөтөлбөр:
•    Мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр
•    Дадлага/Семинарууд
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи цахим хуудаснаас авна уу:
http://www.viu.edu/admission/an-outstanding-university.html

Захирлын мэндчилгээ

uchral zahiralЕвропийн Бизнесийн Ассамблейн  олон улсын  шилдэг байгууллага Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургуулийн эрдмийн хамт олон бид  Европийн  Сократын хорооны  чуулганаар барааны тэмдэгтийн лицензийн эрхийг 2017 он хүртэл хүртсэн бөгөөд  “IAO accredited” олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлд тэнцсэн Монголын анхны сургууль боллоо.

Олон улсын чанарын баталгаажуулалтын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр батлагдсан нэр хүндтэй эрх бүхий итгэмжлэгдсэн сертификатыг хүртсэнээрээ манай сургуульд суралцаж буй оюутнуудын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломыг  хүртэх сайхан боломж нээгдэж байгаа юм. Мөн манай сургуультай хамтын ажиллагаатай  АНУ, Их Британий сургуулиудын  2+2, 3+1, 1+1 хөтөлбөрүүдэд хамрагдаж хос диплом хүртэх боломж та бүхний өмнө үргэлж нээлттэй.

“Боловсрол гэдэг  бол ертөнцийг өөрчлөх хамгийн хүчтэй зэвсэг юм” хэмээх Нелсон Манделагийн үзэл суртлын жимээр  бид урагшилж, дэлхий бидний өмнө  өндөр үүдээ нээж буй энэ цаг үеийн  эзэн нь  байх эрхэм үүрэг Рояалчууд бидэнд оногджээ.

             Бидний хүсэл эрмэлзлэл биелэлээ олж, Монгол хүний саруул ухаан  дэлхий ертөнцийг удирдан чиглүүлэх гэрэлт ирээдүй та бидний  өмнө ойрхон буй гэдэгт итгэл төгс байна.

  Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож

  Монгол хүнээ ертөнцийн дэвжээнд гаргацгаая.


Монголын Рояаль Академийн ерөнхий захирал,

Европийн Бизнесийн Ассамблейн 

Олон Улсын шилдэг

менежер, Доктор (Ph.D)  Н.УЧРАЛ 

Mongolian Royal Academy

Advertising

Бидний зургийн цомог

gallereee gallereees

Холбоо барих

Баянзүрх дүүрэг, 4-р хoроо Доржын гудамж,

Шуудангын хайрцаг – 349

Улаанбаатар хот – 13381,Монгол улс

Вэб хуудас: www.royalacadey.edu.mn

Емайл хаяг: info@royalacademy.edu.mn"

Утас: + (976) - 77116633

          + (976) - 77116622

Факс: + (976) – 77116623

Тусламж

Таны емайл хаяг:

 

Асуулт: