headbg

MONGOLIAN ROYAL ACADEMY

MAKING MONGOLIAN EDUCATION

A GLOBAL BRAND

РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

                 Рояаль олон улсын дээд сургууль нь эх орондоо Дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлж Монголын боловсролыг дэлхийн брэнд болгох зорилгоор бакалавр, магистрын түвшиний сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль Бизнесийн удирдлага, Нийтийн  удирдлагын мэргэжлээр магистрын сургалт зохион байгуулдаг.

Магистрын хөтөлбөр

  1. Бизнесийн удирдлага / Монгол хэл /
  2. Бизнесийн удирдлага / Англи хэл /
  3. Нийтийн удирдлага /Төрийн/   мэргэжлүүдээр сургалт явуулж байна.

Магистрын сургалтанд элсэгчдэд тавигдах шаардлага

  • Элсэгч нь заавал бакалаврын боловсрол эзэмшсэн байна
  • Бакалаврын дипломын голч дvн нь 2.8-аас дээш байна
  • Бизнесийн удирдлагын 1+1 хөтөлбөрт элсэгч нь англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байна. /Элсэлтийн үед РОУДС-аас шалгалт авна/

Элсэгч бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд

  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариат баталгаажуулсан хуулбар
  • 3*4 хэмжээтэй цээж зураг /3 хувь/
  • Элсэлтийн хураамж 15000 төгрөг

Магистрын хөтөлбөрийн давуу тал

  • Бизнесийн удирдлагаар АНУ-ын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрт 100 хувь Англи хэлээр суралцана
  • Гадаадын зочин профессоруудаар хичээл заалгана
  • Ажиллангаа суралцах боломжтой /Баасан, Бямбын анги/
  • Орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүст зориулсан Төрийн удирдлагаар эчнээ ангитай /Эчнээ ангийн суралцагсадыг оюутны байраар хангах боломжтой/
  • Улиралд 2 удаа улс төр, бизнесийн нэр хүнд бүхий хүмүүстэй бизнес уулзалтын өглөөний цай хөтөлбөрт оролцоно
  • Улиралд 2 удаа Бизнес симпозиумд оролцоно
  • Суралцах хугацаандаа БНЭУ-д бизнес аялалд оролцох боломжтой
  • Оюутны амралтаар өвлийн болон зуны бизнес аяллаар дотоодын томоохон компаниудын туршлага судлах аялалд хамрагдана
  •   АНУ, Их Британийн нэдсэн вант улсуудад Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцана
  •   Хичээлийг орчин үеийн Кейсэд суурилсан сургалтын аргаар заадаг
  •  Магистрт суралцахын хамт англи хэлний мэдлэгээ сайжруулж сертификаттай төгсөх боломжтой /7 хоног бүрийн баасан гарагт англи хэлний хичээл ордог/
  •   Төлбөрийн уян хатан нөхцөлтэй
  •   2 улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутан шилдэг оюутнаар шалгаруулж алтан медаль, мөнгөн шагналаар шагнадаг
  •   Оюутнуудын дунд спортын, илтгэлийн зэрэг нийгмийн идэвхийг дэмжих арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг
  •   Нийтийн удирдлага болон бизнесийн удирдлагын монгол хэлтэй ангид нийт хичээлийн 40 хувийг англи хэлээр сенхрон орчуулгатай ордог

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРЫН 1+1 ХӨТӨЛБӨР

Бизнесийн удирдлагын 1+1 хөтөлбөрийн нь Дэлхийн жишигт нийцсэн мэдлэг чадвартай орчин цагийн бизнесийн шилдэг удирдагчдыг АНУ-ын их дээд сургуулиудтай хамтран бэлтэх зорилготой.

АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн КОЛОРАДО ХАЙТ, ВИРЖИНИЯ олон улсын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа магистрын түвшиний 1+1 хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцаснаар эхний жилдээ эх орондоо АНУ-ын их дээд сургуулиудын хөтөлбөрөөр гадаадын профессор багш нараар 100 хувь англи хэл дээр хичээл заалгана. Амжилттай суралцсан оюутнууд дараагийн жилдээ КОЛОРАДО ХАЙТ, ВИРЖИНИЯ олон улсын их сургуулиудиас сонгож АНУ-д үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Сургалтын зохион байгуулалт

Нэгдүгээр улирал

Хичээлийн нэр Кредит Багц цаг
1 Төслийн болон зардлын менежмент EPCM 711 3
2 Удирдлагын нягтлан бодох бүртгэл EACC 721 3
3 Хүний нөөцийн удирдлага EHRM 714 3
4 Удирдлагын эдийн засаг EECP 707 3
Нийт кредит 12

Хоёрдугаар улирал

Хичээлийн нэр Кредит Багц цаг
1 Стратегийн удирдлага ESMM 713 3
2 Бизнесийн эрх зүй ба ёс зүй   ЕBLE 712 3
3 Санхүүгийн менежмент EFMM 705 3
4 Бизнесийн статистик EPAE 706 3
Нийт кредит 12

Гуравдугаар улирал

Хичээлийн нэр Кредит Багц цаг
1 Шинжлэх ухааны судалгааны  арга зүй-1 ЕRMM 701 2
2 Бизнесийн англи хэл ENGL 701 2
3 Шинжлэх ухааны судалгааны  арга зүй-2 ЕCOM 702 2
4 Удирдлагын сэтгэл зүй EPMM 704 2
5 Инновацийн удирдлага EINM 712 2
Нийт кредит 10

Дээрх хичээлүүдийг судлахын хамт Магистрын дипломын ажлын судалгаа /6 кредит/ хийж улирлын төгсгөлд хамгаалж төгсөнө.

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨР / Монгол хэлтэй /

Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр дотоодын болон гадаадын мэргэшсэн шилдэг багш нараар хичээл заалган дэлхийн жишигт нийцсэн мэдлэг чадвартай олон улсад өрсөлдөх чадвартай орчин цагийн бизнесийн шилдэг удирдагчийг бэлтгэх зорилготой. Суралцах хугацаандаа Англи хэлний хичээлийг гадаадын мэргэжилтэн багштай ОУ-ын шилдэг хөтөлбөрөөр бүтэн жил суралцаж мэргэжлийн англи хэлтэй áîëæ төгсөнө. Тус хөтөлбөрт суралцаснаар бизнесийн удирдлагын 3 чиглэлээс сонгон мэргэшиж төгсөх боломжтой.

  1. Маркетинг ба Брэндийн удирдлага
  2. Манлайлал ба Хүний нөөцийн удирдлага
  3. Санхүүгийн удирдлага

Хөтөлбөрийн зохион байгуулалт

Нэгдүгээр улирал

Хичээлийн нэр Индекс Багц цаг
1 Шинжлэх ухааны судалгааны  арга зүй ЕRMM 701 2
2 Удирдлагын эдийн засаг EECP 707 2
3 Удирдлагын сэтгэл зүй EPMM 704 2
4 Инновацийн удирдлага EINM 712 2
5 Хүний нөөцийн удирдлага EHRM 708 2
6 Бизнесийн статистик EBST 705 2
Нийт кредит 12

Хоёрдугаар улирал

Хичээлийн нэр Индекс Багц цаг
1 Бизнесийн англи хэл BAEN 702 2
2 Мэдээлэл зүйд суурилсан судалгааны арга зүй ЕCOM 703 2
3 Төслийн менежмент EPCM 706 2
4 Стратегийн удирдлага ESMM 709 2
5 Бизнесийн эрх зүй ЕBLE 712 2
Нийт кредит 10

Гуравдугаар улирал

/Дараах 3-н мэргэшилээс аль 1-ийг нь сонгож суралцана/

1. Маркетинг ба Брэндийн удирдлага 4 
1 Борлуулалтын удирдлага ESAM 710 1
2 Маркетингийн удирдлага EMAM 711 1
3 Брэндийн удирдлага EPMA 713 1
4 Франчайзинг ба Брэндинг EFRB 714 1
2. Хүний нөөцийн удирдлага ба Манлайлал 4 
1 Хүний нөөцийн удирдлагын стратеги EHRS 715 1
2 Чингис хааны удирдахуйн ухаан ECHM 716 1
3 Гүйцэтгэлийн удирдлага EPMA 717 1
4 Байгууллагын менежмент   ЕORM 718 1
 5 Манлайлал судлал ELES 719 1
3. Санхүүгийн удирдлага 4 
1 Санхүүгийн удирдлага EFIM 720 1
2 Удирдлагын нягтлан бодох бүртгэл EACC 721 1
3 Удирдлагын шийдвэр гаргалт EDEM 722 1
4 Санхүүгийн тайлангийн шинжилгээ EFRR 723 1
Нийт кредит 30

 Дээрх хичээлүүдийг судлахын хамт Магистрын дипломын ажлын судалгаа /5 кредит/ хийж улирлын төгсгөлд хамгаалж төгсөнө.

НИЙТИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХӨТӨЛБӨР /ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА/

Нийтийн удирдлагын хөтөлбөрийн хувьд олон улсын жишигт нийцсэн сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн хөтөлбөрөөр суралцаж өөрчлөгдөн буй цаг үед улс орныхоо ирээдүйг авч явах чадварлаг, мэргэшсэн төрийн удирдлагын магистр бэлтгэх зорилготой. Суралцах хугацаандаа Англи хэлний хичээлийг гадаадын мэргэжилтэн багштай ОУ-ын шилдэг хөтөлбөрөөр бүтэн жил суралцаж мэргэжлийн англи хэлтэй болж төгсөнө. Мөн орон нутагт ажиллаж амьдардаг залуусад зориулсан 1.5 жилийн эчнээ ангитай. Энэ анги нь улиралд 1 удаа танхимын хичээлд 6 долоо хоног хамрагдана. Нийт 3-н улирал хичээллэнэ. Орон нутгаас суралцагсадыг цэвэр, тохилог оюутны байраар хангах боломжтой.

Хөтөлбөрийн зохион байгуулалт

Нэгдүгээр улирал

Хичээлийн нэр Инпекс Багц цаг
1 Шинжлэх ухааны судалгааны  арга зүй-1 ЕRMM 701 2
2 Удирдлагын эдийн засаг EECP 707 2
3 Удирдлагын сэтгэл зүй EPMM 704 2
4 Төрийн захиргааны онол,  удирдлага EPAD 712 2
5 Инновацийн удирдлага EHRP 708 2
6

Үндсэн хуулийн эрх зүй

EPLP 710 2
Нийт кредит 12

Хоёрдугаар улирал

Хичээлийн нэр Индекс Багц цаг
1 Мэргэжлийн англи хэл ENPA 702 2
2 Шинжлэх ухааны судалгааны арга зүй-2 ЕCOM 703 2
3 Төслийн менежмент EPCM 706 2
4 Төрийн санхүү   ЕPAF 713 2
5 Стратегийн удирдлага ESMM 709 2
6 Хүний нөөцийн удирдлага /Төрийн албаны/ / EPHR 705 2
Нийт кредит 12

Гуравдугаар улирал

Хичээлийн нэр Индекс Багц цаг
1 Төрийн хяналт шалгалт EPAU 711 2
2 Нийтийн эрх зүй EPLP 710 2
3 Төрийн албан хаагчийн ёс зүй EPAE 715 1
Нийт кредит 5

Дээрх хичээлүүдийг судлахын хамт Магистрын дипломын ажлын судалгаа /5 кредит/ хийж улирлын төгсгөлд хамгаалж төгсөнө.

izmir temizlik şirketleri
МОНГОЛЫН РОЯАЛЬ АКАДЕМИ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ