Захирлын мэндчилгээ

Даяаршиж буй өнөөгийн нийгмийн бүхий л салбарт хүний нөөцийг зөв бүрдүүлэх, сонгох, урамшуулах хийгээд дахин сургах сургалтын хөтөлбөрийн ач холбогдол үнэ цэнэ өдөр ирэх тусам өсч байна. Цаг үеийн шалгарлаар менежментийн шинжлэх ухааны хөгжил хурдацтайгаар урагшилж буй өнөө үед дэлхийн боловсролын тэргүүлэгч орон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Төрийн удирдлагын болон Худалдаа удирдлагын институтын асуудалд суурилсан сургалтын (PBl mode) хөтөлбөрт түшиглэн бизнесийн бүх талын захиалгат сургалтыг аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээнд тохируулан хүргэж байгаадаа баяртай байна.

Та бидний хамтын ажиллагааны үр дүнд бизнес тань үр ашигтай, үр өгөөжтэй байх болтугай.

 Монголын Рояаль Академийн Ерөнхий захирал

Европийн Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг менежер,

Доктор (Ph.D) Н.УЧРАЛ