ИХ БРИТАНИЙН ХУДАЛДАА УДИРДЛАГЫН ИНСТИТУТ

Бизнесийн чиглэлийн бүхий л хүрээг хамарсан сургалт явуулдгаараа Худалдаа Удирдлагын Институт нь сүүлийн 30 гаруй жилд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн, одоогоор ойролцоогоор 40 гаруй орны оюутан тус хөтөлбөрт хамрагдан суралцаж байна.

Бизнесийн талаархи өргөн хүрээ бүхий мэдлэг олгодгоороо сургалтын хөтөлбөр нь оюутнуудад ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг өргөнөөр нээн өгч, илүү их мэдлэгийг олгодог.

Сургалтын хөтөлбөр

Менежментийн магистрантурын диплом

1.Санхүүгийн шийдвэр гаргалт

2.Өөрчлөлтийн менежмент

3.Үйлдвэрлэлийн менежмент

4.Хүний нөөцийн удирдлага

5.Олон Улсын Маркетингийн Стратеги

6.Орчин Үеийн Стратегиин Менежмент

(Энэхүү 6 хичээлийг судалж дуусаад Менежментийн магистрантурын дипломоо (postgraduate diploma in management) гардан авна.)

Тус хөтөлбөрийн зорилго нь

Ирээдүйн шилдэг бизнесийн болон менежментийн өндөр боловсрол, мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Худалдааны салбарт тэргүүлэх түвшинд ажиллах боломжийг нэмэгдүүлэх

Стратегийн менежмент болон асуудал шийдвэрлэх хүрээнд үр бүтээлтэй ажиллах боломжийг нээж өгөх
Сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан дээд түвшиний хэмжээнд шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх
Магистр болон докторын түвшинд суралцахад хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг боловсролоор оюутныг хангах

Бүртгэл болон элсэн ороход тавигдах шаардлага

Худалдаа Удирдлагын Институт (ICM) –д суралцахын тулд юуны түрүүнд ХУИ-н оюутнаар бүртгүүлэх шаардлагатай.

Гишүүнээр элсэхдээ Student Registration Application form буюу бүртгэлийн хуудас бөглөн, бүртгэлийн хураамж төлсөн баримттай хамт ХУИ-руу явуулна. Бүртгэлийн хураамжын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн вэб хуудаснаас авах боломжтой.

Бүртгэлийн хураамж нь нэг жилийн турш хүчинтэй бөгөөд жил бүр сунгах боломжтой.

Суралцах арга барил

Салбар сургууль нь хичээл тус бүрээр сургалтын төлөвлөгөө, унших зүйлсийн жагсаалт гаргасан байдаг. Бүлэг тус бүрээр гаргасан төлөвлөгөөнд тухайн судлах хичээлийн агуулгыг оруулсан байх бөгөөд шалгалтын асуулт нь эдгээр сэдвүүд болон агуулгад тулгуурласан байдаг.

Сургалтын төвөөс бүлэг тус бүрээр нь гаргасан төлөвлөгөөг хувилан авах боломжтой.

Мөн энэ талаархи мэдээллийг www.icm.ac.uk хаягаар орон Single Subject гэсэн хэсгээс олж авах боломжтой.

  • Anglia Ruskin University
  • Birmingham City University
  • Bucks New University
  • University of Derby
  • University of Gloucestershire
  • Heriot-Watt University
  • University of Lincoln
  • Manchester Metropolitan University
  • Middlesex University
  • University of Northampton
  • Portsmouth University
  • University of Salford
  • Southampton Solent University
  • Sunderland University
  • Swansea Metropolitan University
  • Teesside University
  • University of Worcester

ICM-ЫН МЕНЕЖМЕНТЫН МАГИСТРАНТУРЫН ДИПЛОМ (PG DIPLOMA IN MANAGEMENT)

ХҮРТСЭН ОЮУТНУУДЫН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ БОЛОМЖ

Английн “Birmingham City”Их Сургууль www.bcu.ac.uk

ICM-н  хөтөлбөр BCU-н хөтөлбөр Элсэн орох түвшин
Менежментийн магистрантурын диплом Менежмент болон олон улсын бизнесийн магистр 120  хүртэлхи кредит шилжүүлнэ.
Менежментийн магистрантурын диплом Бизнесийн Удирдлагын Магистр

Олон улсын Бизнесийн Удирдлагын Магистр

120  хүртэлхи кредит шилжүүлнэ.

(2 жилийн туршлагатай байх)

Английн Их Сургууль www.worcester.ac.uk

ICM-н  хөтөлбөр Worcester хөтөлбөр Элсэн орох түвшин
Менежментийн магистрантурын диплом Бизнесийн Удирдлагын Магистр 120  хүртэлхи кредит шилжүүлнэ (доод тал нь 2 жилийн менежментийн туршлагатай байх )
Менежментийн магистрантурын диплом Олон Улсын Бизнесийн Удирдлагын Магистр 120  хүртэлхи кредит шилжүүлнэ (доод тал нь 2 жилийн ажлын туршлагатай байх )
Менежментийн магистрантурын диплом Менежментийн магистр 120  кредит шилжүүлнэ.

Английн “Plymouth”Их Сургууль www.plymouth.ac.uk/

ICM-н хөтөлбөр Plymouth -н хөтөлбөр Элсэн орох түвшин
Менежментийн магистрантурын диплом (7-р түвшний диплом) Бизнесийн Удирдлагын Магистр 120 кредит шилжүүлнэ

Английн Swansea Metropolitan Их Сургууль www.smu.ac.uk/

ICM-н  хөтөлбөр Swansea Metropolitan хөтөлбөр Элсэн орох түвшин
Менежментийн магистрантурын диплом (7-р түвшний диплом) Бизнесийн Удирдлагын Магистр 120  хүртэлхи кредит шилжүүлнэ.

Английн St Patrick’s Коллеж www.st-patricks.ac.uk/

ICM-н  хөтөлбөр St Patrick’s хөтөлбөр Элсэн орох түвшин
Менежментийн магистрантурын диплом (7-р түвшний диплом) Бизнесийн Удирдлагын Магистр 120  кредит шилжүүлнэ.

Магадлан Итгэмжлэл

ХУИ нь Английн Qualification and Curriculum Development Agency-р хүлээн зөвшөөрөгдөн итгэмжлэгдсэн сургууль бөгөөд National Database of Accredited Qualifications (NDAQ) жагсаалтаас харж болно.

izmir temizlik şirketleri
МОНГОЛЫН РОЯАЛЬ АКАДЕМИ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ