Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн магистрантурын диплом

(Postgraduate Diploma in Hospitality and Tourism Management)

Энэхүү 360 цагийн сургалтын хөтөлбөр нь оюутнуудад өөрийн чадварыг харуулах, бие даан суралцах болон судалгааны ажил хийн илтгэл тавих чадварыг олгодог. Оюутнуудад өгч буй даалгаварууд нь тухайн оюутны бүхий л чадварыг гаргах, цаашид аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллах чадварлаг мэргэжилтэн болох үндэс суурийг нь тавиж өгөх зорилготой байдаг.

Суралцах хугацаандаа оюутнууд онол практикыг хослуулан тэнхмийн сургалтанд хамрагдах, семинар зөвөлгөөнд оролцох, зочид буудлуудад дадлага хийх, бие даан болон бүлгээр ажиллах төдийгүй судалгааны ажил хийдэг.

CTH-н салбар сургуулиудад суралцаж байсан оюутнууд тодорхой цагийн танхмийн лекцэнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд сургалтын цагаа гүйцээх зааварчилгааг авдаг.

Онлайн болон алсын зайнаас суралцаж байгаа оюутнууд энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд илүү олон цаг бие даан суралцах шаадлагатай байдаг.

Аялал жуулчлал зочлох үйлчилгээний удирдлагын магистрантурын диплом олгох хөтөлбөрийн зорилго:

  • Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний хоорондын уялдаа холбоог таниж мэдэх
  • Үйл ажиллагааны түвшинд бус бизнес хөгжлийн түвшинд байгаа стратегийн асуудлыг нээн илрүүлэх
  • Дээд шатны удирдагчдын хэмжээнд ажиллах боломжийг бий болгох
  • Магистрт үргэлжлүүлэн сурах боломжоор хангах

Үнэлгээний журам

Магистрантурын дипломын түвшиний үнэлгээ нь 7-р түвшиний (Level 7) мэдлэг чадвар эзэмшсэн гэдгийг харуулах зорилготой хийгдсэн байдаг.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын талаархи өргөн цар хүрээтэй мэдлэг олж авснаараа суралцагч илүү өндөр түвшиний чадвар эзэмшсэнээ харуулах шаардлага гардаг.

Суралцагч дадлага хийх, илтгэл тавих болон судалгааны ажил хийх зэрэг даалгаваруудыг хийж гүйцэтгэдэг. Суралцагчдад бие даан суралцах боломжийг илүү олгодог.

Энэхүү боловсролыг илүү чанартай олгохын тулд итгэмжлэгдсэн салбар сургуулиудын явуулж буй үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, даалгавар шалгах, дүнг нэгтгэх зэрэг үнэлгээний аргачлалыг нарийн мөрддөг төдийгүй CTH өөрийн дотоодын үнэлгээг давхар өгч баталгаажуулдаг.

Хичээлийн ерөнхий төлөвлөгөө:

Модуль 1: Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний маркетингийн стратеги

Модуль 2: Олон улс хоорондын удирдлага, манлайлал

Модуль 3: Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний стратегийн төлөвлөлт

Үүн дээр доорхи 2 модулийн аль нэгийг сонгон судлана:

Модуль 4: Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний төслийн зохицуулалт

Модуль 5: Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний судалгааны арга зүй

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАГИСТАНТУРЫН ДИПЛОМ АВСАН БОЛОН CTH-Н 7-Р ТҮВШИН (LEVEL 7) ТӨГССӨН СУРАЛЦАГЧДЫН ҮРГЭЛЖҮҮЛЭН СУРАЛЦАХ БОЛОМЖ

izmir temizlik şirketleri
МОНГОЛЫН РОЯАЛЬ АКАДЕМИ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ