ОЮУТНЫ ЭЛСЭЛТ

БСШУ-ны сайдын 2011 оны 06 сарын 23 өдрийн 236 тоот тушаалаар “РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛЬ байгуулах зөвшөөрлийг авч сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах болсон билээ.

Рояаль олон улсын дээд сургууль нь сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөц хангамж, багш нарын нөөц бололцоо, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу элсэгчдийн хүсэл сонирхолд тулгуурлан элсэлтийн журам болон зохих журмын дагуу элсэлтийн үйл ажиллагаагаа явуулдаг. Элсэлтийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлүүдийн дагуу явуулж байна.

Элсэгчид нь бүрэн дунд боловсролтой буюу түүнээс дээш боловсролтой байх шаардлагатай. Үүнээс гадна элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстой байдаг .

Элсэгчдэд тавигдах босго оноог үзүүлбэл:

МЭРГЭЖЛИЙН НЭР ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГСӨН ХИЧЭЭЛ ОНОО
Бизнесийн удирдлага Математик

Англи хэл

Нийгмийн тухай мэдлэг

500
Хүний нөөцийн менежмент
Маркетинг (Брендийн удирдлага )
Нийтийн удирдлага
Ашигт малтмал баяжуулалтын технологи Хими

Физик

Газарзүй

500
Геологи
Уул уурхайн ашиглалтын технологи

Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа Рояаль олон улсын дээд сургуульд “Оюутан элсүүлэх журам”-ыг мөрддөг. Нийт элсэгчид салбар сургуулийн сургалтын албуудаар дамжуулан гэрээ байгуулдаг.

PDF ФАЙЛ-ААР УНШИХ

РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

Элсэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

Суралцах хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй, бие даан ажиллах чадвартай, англи хэлний дунд, дундаас дээш түвшиний мэдлэгтэй, цаашид дэлхийн бусад сургуулиудад суралцах боломжтой элсэгч авахад чиглэгдэнэ.

Бакалаврын элсэлт авах мэргэжил

Магистрын элсэлт авах мэргэжил

Рояаль Академи ХХК дансны дугаар

Төрийн банк

109500024541

Худалдаа Хөгжлийн банк

450005440