5

МАНЛАЙЛАЛ ОРЧИН ҮЕ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Тус эрдэм шинжилнээний хурлыг Рояаль олон улсын дээд сургуулиас их дээд сургуулийн багш оюутан, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Энэ удаагийн хуралд Монгол улсын их ургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, санхүү эдийн засгийн их сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Батлан хамгаалахын их сургууль зэрэг 10 гаруй их дээд сургуулийн багш оюутнуудын 50 илтгэл ирснээс хоёрдугаар шатанд тэнцсэн багшийн 10, оюутны 15 илтгэлийг хэлэлцүүлж шүүгч нарын дүнгээр шилдэгүүдээ шалгарууллаа.

Багш нарын ангилалд Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Ц. Баясгалан, Т. Гэрэлхүү нарын илтгэл шилдэгээр шалгарч  алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн Их засаг олон улсын их сургуулийн багш Б. Бямбатөгс, Мандах бүртгэл дээд сургуулийн багш Б. Цолмон, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Д. Наранчимэг нарын илтгэлүүд хоёр, гуравдугаар байруудад шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тус хурлын оюутнуудын төрөлд МУИС-ийн Б.Хулан, Б.Цэрэнханд,                         Б.Амаржаргал нарын илтгэл шилдэгээр шалгарч  алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мандах бүртгэл дээд сургуулийн Б. Уртнасан, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан А. Билгүүн нарын илтгэлүүд хоёр, гуравдугаар байруудад шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *