1

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо Рояаль олон улсын дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

5-р сарын 19-ний өдөр Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо Рояаль олон улсын дээд сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Залуусын боловсрол 1500 ” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус арга хэмжээнд НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, НАМЗХ-ны нарийн бичгийн дарга Э.Золбоо болон НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү хөтөлбөрт НАМЗХ-ны нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан шилдэг залуус Төрийн захиргааны удирдлагын магистрын зэргээр суралцахаар хамрагдаж байгаа ба хариуцлагын гэрээ байгуулан оюутны тангаргаа өргөлөө.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *