307

Нийслэлийн Англи Хэлний 22-р Олимпиад зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ сарын 1-ний өдөр Нийслэлийн англи хэлний 22-р олимпиад Нийслэлийн Боловсролын Газар болон Рояаль Олон Улсын Дээд Сургууль хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 1000-д багш сурагчидаас шалгарсан шилдэг 236 багш сурагчид өрсөлдөж англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд нийт 5 хэсэгт хуваан дүгнэж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд: 9-р энгийн/гүнзгий анги, 12-р энгийн/гүнзгий анги болон багш нар гэсэн хэсгүүдэд хуваагдан зохион байгуулагдсан.
Өнөөдөр РОУДС-д шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдсан ба нийт шилдэгүүдээр тодорсон 45 багш сурагчидад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал болон РОУДС-д 3-р байр эзлэсэн сурагчидад 60, 2-р байр эзлэсэн сурагчидид 80, 1-р байр эзлэсэн сурагчидад 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгүүдээр шагналаа. Эдгээр 45 сурагч болон багш нар Улсын Англи хэлний олимпиадад оролцох эрхээ авлаа.
Олимпиадад тэргүүн байр эзлэсэн сурагчид багш нарын дүн мэдээг танилцуулвал:
9-р энгийн анги-
1-р байр: Д. Мөнх-Эрдэнэ /113/
9-р гүнзгий анги-
1-р байр: Т. Ивээл /Шинэ Эхлэл/
12-р энгийн анги-
1-р байр: Б. Мэнд-Амгалан ШУТАС /Шинжлэх Ухааны Техникийн Ахлах Сургууль/
12-р гүнзгий анги-
1-р байр: Хатанбүүвэй /Хоби/
Англи хэлний багш нар-
1-р байр: Б. Энхтуяа /Хоби/

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *