royal-style

“IT’S ROYAL STYLE” УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

БАТЛАВ. СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ                                                       Б.ДӨЛГӨӨН

 

IT’S ROYAL STYLE

УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Рояаль олон улсын дээд сургуулийн оюутнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, авъяасыг нь хөгжүүлж, дэмжин урамшуулах, хамт олны эв нэгдлийг бататгаж, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, сургуулиараа бахархах үзэл төлөвшүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:    Рояаль Олон Улсын дээд сургуулийн оюутнууд

ХУГАЦАА:

      2016 оны 11-р сарын 19-нд “ИХ ЗАСАГ СИНЕМА”-ын танхимд 09:00 цагт эхэлнэ.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Ангийн оюутнуудын идэвхи оролцоог харгалзана.
  • Асуудал хөндсөн бусдыг эерэгээр уриалсан, бүтээлчээр хандсан байдлыг дүгнэнэ.
  • Хувцас жигдрэлт,зохион байгуулалт, цаг ашиглалтыг анхаарна.
  • Сэдвийн хүрээнд төрлүүдийг хамруулан нийт 30-40 минутын  тоглолт бэлдэнэ.
  • Тоглолтын хөтөлбөр болон урлагийн тоглолтын зохиогч, найруулагчийн болон тоглох оюутны нэрсийг бүрэн тусгаж, шүүгчдийн тоогоор хувилж бэлтгэх.
  • Тоглолтын видео болон MD, CD бичлэгийн шаардлагыг өндөр түвшинд хангах /Техникчид урьдчилан өгч хуулуулсан байх/
  • Ангиуд хариуцуулж өгсөн багш, ангийн дарга нарын удирдлагын дор бэлтгэж, ирц, дэг журам, зохион байгуулалт, шалгаруулах төрлүүдийн дагуу өөрсдийн авъяас, чадвар, бололцоонд тулгуурлаж бэлтгэн оролцоно. 

 

ШАЛГАРУУЛАХ ТӨРЛҮҮД:

  1. Хамгийн шилдэг зохион байгуулалтай анги /ангийн ирц, оролцоог үнэлнэ/
  2. Найрал дуу           /ангийн нийт оюутнуудын оролцоо/
  3. Хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчтэй анги
  4. Эрэгтэй, эмэгтэй хамтлаг дуу /аль нэг нь/
  5. Гоцлол бүжиг
  6. Гоцлол дуу
  7. Гоцлол хөгжим, хөгжмийн хамтлаг /аль нэг нь/
  8. Яруу найраг            /зохиосон шүлэг ба уран уншлага/
  9. Хамтлаг бүжиг            /орчин үеийн ба ардын аль нэг нь/
  10. Цэнгээнт бүжиг /3-6 хос/
  11. Язгуур урлаг, гоц үзүүлбэр                    /аль нэг нь/
  12. Хамтлаг дуу /поп, рок, хип хоп г.м/

ДҮГНЭХ ШАЛГУУР:

  • Тоглолтын уран чадвар, гүйцэтгэл
  • Тоглолтын найруулга, зохион байгуулалт
  • Оролцож буй оюутнуудын тоо
  • Хувцаслалт, эмблем
  • Тайзны соёл, дэг журам, цаг ашиглалт

ДҮГНЭХ ЖУРАМ:

  • Тоглолт эхлэх өдрийн өглөө тоглох дарааллыг сугалуулна.
  • Дарааллын дагуу товлосон цагт бэлэн байгаагүй бүлгийн тоглолтыг шууд хасаж, дараагийн тоглолтыг явуулна.
  • Шүүгчид шалгаруулж үнэлэхдээ 0-5 оноогоор дүгнэнэ.
  • Онооны дарааллаар дараахь байруудыг шалгаруулна.
  • “ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮЛЭГ” – 1 бүлэг
  • “ШИЛДЭГ БҮЛЭГ” – 1 бүлгийг тус тус шалгаруулж, шагналыг тухайн өдөрт нь олгоно.

Жич: Бүлгүүдийг хариуцсан багш нар чанартай сайн бэлтгүүлнэ. 20:00 цагаас хойш сургууль дээр бэлтгэхийг хориглоно.

 

Рояаль олон улсын дээд сургууль

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *