lets-go-invent-tomorrow1

“I HAVE TO GO, BECAUSE …” Илтгэлийн уралдааны удирдамж

Монголын боловсролыг дэлхийн брэнд болгох зорилгын хүрээнд РОУДС оюутнуудынхаа дунд “I HAVE TO GO, BECAUSE …… ” тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зарлаж байна.  

 

Зорилго: Оюутнуудын идэвхи оролцоо, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, өөрийн улс орныг бусад улс оронд сурталчилан таниулах, улс эх орноо хөгжүүлэх үйлсэд шинэ залуу боловсон хүчний дуу хоолойг хүргэж хувь оролцоог нэмэгдүүлэх, улмаар тэдний оюун санааны хөгжилд эргэлт гаргах, эзэмшиж буй мэргэжлийнхээ давуу талыг мэдэрч эх орныхоо хөгжлийн хандлагыг тодорхойлоход оршино.

 

Сэдэв: “I HAVE TO GO, BECAUSE …… ”
Бүртгэлийн хугацаа: 2016.11.07 – 11.10

Шалгаруулалт явагдах өдөр: 2016.11.15 –ны 16:30 цагт “Royal Hall” – д

 

Шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • 6 болон түүнээс дээш голч дүнтэй
  • Хичээл ордог нэг багшаас тодорхойлолт авах /Англи хэл дээр/
  • РОУДС-ийн Бизнесийн удирдлагын 1,2 болон 3 дугаар курсын оюутан байх

Итгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийг Англи хэл дээр бэлдэх
  • Илтгэлийг Powerpoint дээр бэлдэх
  • Илтгэл сонордуулах хугацаа 5-7 минут
  • Ашигласан аливаа эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг илтгэлийн төгсгөлд тэмдэглэх
  • Илтгэлийг хэвлэмэл болон файл хэлбэрээр РОУДС-ийн Декан О.Аминад 11 сарын 10-ний дотор өгнө.
  • Ирүүлсэн бүтээлийг буцаахгүй
  • Анги, овог нэр, и-мэйл хаягаа товчлохгүйгээр илтгэлийн төгсгөлд дурьдсан байна.

Шагнал:

1-р байр 3 оюутан  /Хавсралтанд буй сургуулиудаас сонгон II семестрд суралцах/

2-р байр 3 оюутан / Тайваны “YUAN ZU” их сургуульд  II семестрд суралцах /

3-р байр 3 оюутан  /Энэтхэг улсын CHANDIGARH” их сургуульд II семестрд суралцах /

Тусгай байр 3 оюутан / БНКазакстан улсын “SULEYMAN DEMIREL” их сургууль /

 

Рояал Олон улсын дээд сургуулийн захиргаа

 

 

СУРАЛЦАХ СУРГУУЛИУД:

Сургуулийн нэр Хичээллэх хугацаа Зардал
1. БНСУ-ын “FAR EAST” их сургууль 2 –р сараас

6 –р сар

Байр тэтгэлэг + онгоцны тийз
2. Тайваны шилдэг 100 сургуулийн нэг “YUAN ZU” их сургууль 2 – р сараас

6 –р сар

Байр 570,000₮ + онгоцны тийз
3. Энэтхэг улсын CHANDIGARH” их сургууль 1 – р сараас

5-р сар

Байр 600,000₮ + онгоцны тийз
4. БНКазакстан улсын “SULEYMAN DEMIREL” их сургууль 1 –р  сараас

5 –р сар

Байр 90$+ онгоцны тийз

 

Виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:

 

  1. БНСУ-ын виз хүсч буй оюутнууд нэг сарын хугацаатай дансандаа $15,000 байршуулах
  2. Тайваны виз мэдүүлж буй оюутнууд нэг сарын хугацаатай дансандаа $3000 байршуулах
  3. БНКУ-ын визний төлбөр $200 төлөх

 

Жич: Сургуулиуд болон визний талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг Гадаад Харилцааны Албаны Дарга Г. Оюунгэрэлээс авна уу!

 

Рояал Олон Улсын Дээд Сургуулийн Захиргаа

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *